ШУУД: Нүүрсний сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна ШУУД: Нүүрсний сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Нүүрсний сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж, эхний шат өндөрлөнө. 

Хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд болох юм. 

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна.

1. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг /Элгэн ХХК/ 2019

2. Уурхайн нүүрсний дээжийн шинжилгээ хийх /3,800,480.00/ Алс групп ХХК 2019

3. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Хуа Еэ Интернэшнл ХХК 2022

4. Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох Мон каротаж ХХК 2020

5. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах уулын үндсэн болон туслах техник нийлүүлэх, Майнс ап ХХК 2022

6. Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч 2019 Багц-Өрөмдлөг тэсэлгээ Спейшл майнинг ХХК

7. Моннис-Интернэшнл ХХК

8. Таван Толгой Оператор Түншлэл

  • Монгол майнинг энд эксплорэйшн ХХК
  • Овоот толгой ресурсес ХХК
  • Эрдэс майнинг оператор ХХК
  • Платинумланд ХХК

9. “Голден Лайт Групп” ХХК

10. “Ханзол” ХХК

11. “Түм арвижих” ХХК

12. “Анверса” ХХК

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын энэ сарын 04-ний өдөр эхэлж

  • “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа; 
  • Өмнөговь аймаг дахь газар олголтын асуудал,
  • “Тавантолгой” ХК-ийн нүүрсний борлуулалтын үйл ажиллагаа болон “Тавантолгой” ХК-д хийсэн эрх бүхий байгууллагуудын хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаарх шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653254
0 эможи

keyboard_arrow_up