3 тэрбумын хадгаламжтай СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг НҮҮРСНИЙ сонсголд ГЭРЧЭЭР дууджээ
2023 оны 12 сарын 11
Түр хорооны дарга Б.Энхбаяр хоёрдугаар шатны нүүрсний хулгайн сонсголд оролцох 280-300 гэрчийн нэрсийг өнөөдөр зарлалаа.
Тухайлбал, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг НҮҮРСНИЙ сонсголд ГЭРЧЭЭР ДУУДЛАА.
Тэрбээр жилийн 41 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 180 сая төгрөг гэж 2022 онд ХОМ-доо мэдүүлжээ. 650 сая төгрөгийн өртөг бүхий хоёр орон сууцтай, 228 сая төгрөгийн хоёр автомашинтай, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
Түүний ХОМ-оос анхаарал татах зүйл бол түүний дансан дахь мөнгөн хөрөнгө. Тэрбээр 3 тэрбум 41 сая төгрөгийн хадгаламж, 460 сая төгрөгийн авлагатай.
Булгат мөрөн ХХК, Мершип ХХК гэх компаниудтай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653347
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: