НҮҮРСНИЙ СОНСГОЛ:  “Яв гэвэл явдаг, зогс гэхээр нь зогсдог, нүүрсний талаар мэдэхгүй” НҮҮРСНИЙ СОНСГОЛ: “Яв гэвэл явдаг, зогс гэхээр нь зогсдог, нүүрсний талаар мэдэхгүй”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: “Яв гэвэл явдаг, зогс гэхээр нь зогсдог, нүүрсний талаар мэдэхгүй”

2023 оны 12 сарын 18

Arslan.mn

Нотлох баримтыг шинжлэн судлах Нүүрсний нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр болж байна.

Шинжээчдийн танилцуулгын дараагаар түр хорооны гишүүд асуулт, тодруулга авч байна. 

Сонсголд оролцуулахаар дээрх гурван асуудалтай холбогдуулан нийт 128 гэрчийг дуудуулсан байна.

“Жиасмон Ложистикс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нүүрс тээврийн нэг автомашин 133 удаа гаалийн бүрдүүлэлтгүйгээр 18 мянган тонн нүүрс тээвэрлэсэн гэсэн дүгнэлтийг шинжээч танилцуулав.

Үүнд санал нийлж байгаа эсэхийг автомашины жолоочоос асуухад “Энэ талаар надад ямар ч мэдээлэл байхгүй. Жолооч бид нар нүүрс тээвэр хийхэд админ, тээврийн ахлах нарын үг, зааврын дагуу хөдөлдөг. Гаалийн бүрдүүлэлтийн тухай бид мэдэхгүй. Яв гэвэл явдаг, зогс гэхээр нь зогсдог” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653485
0 эможи

keyboard_arrow_up