ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү нь өөрийн компаниараа дамжуулан 19,6 тэрбумын ШУУДАЙГ “Тавантолгой Түлш“ ХХК руу нийлүүлсэн байжээ ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү нь өөрийн компаниараа дамжуулан 19,6 тэрбумын ШУУДАЙГ “Тавантолгой Түлш“ ХХК руу нийлүүлсэн байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү нь өөрийн компаниараа дамжуулан 19,6 тэрбумын ШУУДАЙГ “Тавантолгой Түлш“ ХХК руу нийлүүлсэн байжээ

2023 оны 12 сарын 20

Arslan.mn

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр Хянан шалгагч, "Тавантолгой түлш ХХК 997.2 ТЭРБУМ төгрөгийн өртэй, 583.9 ТЭРБУМ төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Нийт өр төлбөрийн 96 хувийг ЭТТ ХК-аас санхүүжүүлж байна хэмээн мэдээлэл өглөө. 

Тэгвэл Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр  2018-2023 онд ажиллаж буй Л.Одхүү нь өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан 19.6 тэрбум төгрөгийн шуудайг шахсан баримт нь илэрчээ. 

Тодруулбал, түүний хамаарал бүхий компани болох СБМ Хангай ХХК нь 2019-2023 онд Тавантолгой түлш ХХК руу 19.6 тэрбум төгрөгийн шуудай нийлүүлсэн нь шинжээчдийн баримтаар нотлогджээ. 

Мөн Л.Одхүү нь  МБҮ ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд С.Бямбасүрэнтэй хамтарсан нэгдмэл сонирхолтой гэдгийг баримтаар баталжээ. МБҮ ХХК нь мөн л Тавантолгой түлш ХХК руу нийлүүлэлт хийдэг компаниудын нэг байжээ. Л.Одхүү нь өмнө нь ГЕГ-ын Санхүүгийн даргаар ажиллаж байсан гэх мэдээлэл байна. 

Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул нь Алтан хот ББСБ-ийг эзэмшдэг. Тэгвэл Алтан Хот ББСБ-ийг Б.Оюунзулаас гадна Бадамжунайн Оюунбилэг, НИТХ-ын дарга, Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн дарга  Ж.Батбаясгалан нар хамтран эзэмшдэг байжээ. 

Өөрөөр хэлбэл Тавантолгой түлш ХХК нь н.Бадамжунайн гэр бүл, төрөл төрөгсдийн мэдэлд бүрэн орсон байсан нь энэхүү мөнгө угаалтын сүлжээгээр харагдаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
653533
2 эможи

Зочин
2023-12-20 20:14
Тэнгэр ниргээсэй. Бурханы шийтгэл ирнэ.
Irgen
2023-12-20 15:21
Ene Badamjunai shorond uiliin ur ee edlej bgaasai.
Irgen
2023-12-20 15:13
Ene chin hulgai sh dee MAN iin darga naraa hulgaichaa horij shalgaach ee
болд
2023-12-20 14:16
яахаараа өрөнд ордог юм бараг нунтаг нүүрсний хог зарж байж нөгөө уугаадаг гэдэг бүүр худлаа байх шүү энэ түлэх үнс авах үед үнэртэж бхйгаа хортой үнэр нэг л биш
Зочин
2023-12-20 12:27
новшнууд хорвоогоос зайлах хэрэгтэй.
keyboard_arrow_up