“Тавантолгой түлш“ ХХК-ийн ТУЗ-ийнхөн өөрсдийгөө шагнаж, нягтлан нь нөхөр рүүгээ мөнгө шилжүүлээд байхад Аудитаас ЗӨРЧИЛГҮЙ гэж дүгнэжээ “Тавантолгой түлш“ ХХК-ийн ТУЗ-ийнхөн өөрсдийгөө шагнаж, нягтлан нь нөхөр рүүгээ мөнгө шилжүүлээд байхад Аудитаас ЗӨРЧИЛГҮЙ гэж дүгнэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Тавантолгой түлш“ ХХК-ийн ТУЗ-ийнхөн өөрсдийгөө шагнаж, нягтлан нь нөхөр рүүгээ мөнгө шилжүүлээд байхад Аудитаас ЗӨРЧИЛГҮЙ гэж дүгнэжээ

2023 оны 12 сарын 20

Arslan.mn

Нүүрсний сонсголын хоёр дахь шат гурав дахь өдрөө үргэлжилж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас "Тавантолгой түлш" ХХК-д олгосон санхүүжилтийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцууллаа. 

"Тавантолгой Түлш" ХХК нь төлөвлөгөөнд тусгаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу,  харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчил их байгаа нь компани алдагдалтай ажиллахад голлох нөлөөллийг үзүүлсэн хэмээн дүгнэж байна. 

Энэ үеэр тус компанийн ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө 1.1 тэрбум төгрөгөөр шагнаж, урамшуулал олгосон талаар мэдээлэл  ч ил болж байна.

Мөн энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "ТУЗ-ийнхөн өөрсдийгөө баахан шагнасан байхад Үндэсний Аудитын газраас зөрчилгүй гэж дүгнэсэн байна. Ямар ч санхүүгийн тайлан, архив байхгүй, тендергүйгээр худалдан авалт хийдэг, ерөнхий няглан нь нөхөр рүүгээ мөнгө шилжүүлдэг байхад Монгол Улсын Үндэсний Аудитын газар зөрчилгүй гэж дүгнэжээ." гэв.

Өөрөөр хэлбэл , "Утаа бууруулах" ажил буюу "Тавантолгой Түлш" ХХК шалгах ёстой Аудитын дарга Д.Занданбат өөрөө “утаачин” болж таарав.  Хулгайчаар хулгайчийг бариарай гэж хашгируулж байгаатай агаар нэг зүйл болж байгаа хэрэг л дээ. 

Ер нь Д.Занданбат нүглийн нүдийг гурилаар хуурахаар ийнхүү төрийн аудитын байгууллагын тамгыг атгаж суугаа юм гэдэг нь олон ч баримтаар гараад буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
653535
5 эможи

Иргэн
2023-12-20 21:09
Энэ хүмүүст айх ичих булчирхай огтхон ч байхгүй юмаа!!!
Irgen
2023-12-20 16:10
Shalgagch n nam iin tomilgootoi hulgaich yum chin argagui bz de
Зочин
2023-12-20 12:45
Олон улсад хандаж...энэ улс орноо тонон дээрэмдэгсэдийг цаацаар авхуулий
ЗОЧИН
2023-12-20 12:42
Өсхийн өлөн нь дарагдаагүй гэхүү...ёстой нэг хэлэх ч үг алга даа...яаж ийм байдаг байнаа барьцаад идээд байгаа шигээ олондоо хэрэгтэй юу хийж болхуу гэж толгойгоо ажилуулдаг нэг ч хүн алга хэдэн үeэрээ идээд ч барахгүй хулгайлчаад л шунал нь барагдахгүй новшнууд гэдэс нь өтөөд хагарч үхнэ...нүгэл нүдээрээ гэж дагаадл явдгиймдаа ямар нэгэн байдлаар
keyboard_arrow_up