СОНСГОЛ: Улаанбаатар хотын Засаг дарга асан Д.Сумъяабазар гэрчээр иржээ
2023 оны 12 сарын 22
Хянан шалгах түр хорооны нүүрсний асуудлаарх нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн үдээс хойших хэсэгт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Нийт 17 гэрчийг дууджээ.
Улаанбаатар хотын Засаг дарга асан Д.Сумъяабазарыг гэрчээр дуудсан, тэрбээр иржээ.
Засгийн газраас 2019 онд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Уг тогтоолоор “Таван толгой” нүүрсний ордны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржээр арилжаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт даалгаж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653570
0 эможи
Ард
2023-12-23 13:16
Энэ гоё ярьсан өлөн хулгаачууд бүхл газартаа авилга хулгаа хиисэн байх юмдааа сумбузараа гэж циркииг монголд өгөөрэй хүүрэээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: