Өмнөговийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа Өмнөговийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөговийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа

2023 оны 12 сарын 25

Arslan.mn

Өмнөговь аймгийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг цагдан хорих прокурорын саналаас шүүх татгалзсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр СБД, ЧД, БЗД-ийн эрүүгийн хэргийн шүүх дээр таслан сэргийлэх шүүхээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Бид өмнө нь Б.Бадраа нь өнгөрсөн долоо хоногт БНСУ руу явсан талаар мэдээллэсэн билээ. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх прокурорын саналыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653605
0 эможи

321
2023-12-26 16:35
Хилээр гархаас нь өмнө хорьж бх нь яасийн бэ, энэ лалар одоо буцаж ирэх үү,
Зочин
2023-12-26 12:38
Одоо наад хулгайч чинь яаж орж ирэх вэ дээ ингээд зарлахаар ирэхгүй тэр чигтэй сайханбилэгийн араас л явах боллоо доо
Зочин
2023-12-26 11:21
Ямар ч нэр хүндгүй болсон шүүхийн байгуулга ийм жүжэг тоглоод удаж бна энэ шийдвэр хэнд ч хэрэгүй хошин шог шүү дээ харин шүүхэдээ эрс шинэчлэл хийж жэнхэнэ ард түмэний эрх ашигт нийцсэн шүүх засаглалтай болох цаг нь ирсэн иймэрхүү шүүх засаглалтай авилгалтай тэмцэнэ гэж үлгэр
Хаха
2023-12-26 09:02
Өөрсдөө гаргачаад орж ирүүл шалганач гэх шиг гоё жүжигшүү энэ нүгэлт хулгаачууд бүгдл дэлхиигээс юуч авч явж чадахгүй зайлхаа мэдэж байшаа боловуу
Зочин
2023-12-26 06:52
Ил зарлахаар орж ирэхгүй биз дээ.
Зочин
2023-12-25 23:22
Шууд хөрөнгий нь хураа ах дүү аав ээж гэр бүлийн бүх хөрөнгий нь хураагаад цаазал
keyboard_arrow_up