Соёлын сайд Ч.Номин 2024 оны сонгуульд НЭР ДЭВШИНЭ
2023 оны 12 сарын 26
Соёлын сайд Ч.Номин ирэх оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ.
Тодруулбал, Ч.Номин 2024 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс дэвшихээр намын удирдлагуудтайгаа тохирч, квотоо авсан гэх мэдээлэл бий.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар сонгуулийг томсгосон тойргоор явуулах тойргийн зураглалаа баталцгаасан. Хоёрдугаар сарын 01-ний дотор тойрог болоод сонгуулийн товыг зарлах хуулийн хугацаатай ч нүүрсний сонсгол, шинэ жилийн дуулианаар далимдуулж сэм тойргоо зурцгаасан.
Төсөлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан байна.
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
653626
3 эможи
Зочин
2024-01-02 16:27
Төр удирдах гэдэг нь захын тэнэг хийдэг ажил биш байхоо. Эрт үед төр удирдах хүн гэж тусгайлан сургадаг байжээ. Захын а, б гүй юмс төр удирдахаар улс чинь тусгаар тогтнолоо алдана шүү.
Зочин
2023-12-30 20:14
Энэ тэнэг хүүхэн дахиад сонгуульд өрсөлдөнө гэв үү. Төр гэдэг удирдах байгууллагад захын хог гараад ард түмнийг удирдаад байж болдог юм уу. Ийм бол улс мөхнө.
Зочин
2023-12-26 20:08
Энэ намууд дахиад л мулгуу нараа дэвшуулэх юм бнадаа!!! Менге л …
Зочин
2023-12-26 17:20
хэлэх үг ч алга
mngl
2023-12-26 15:41
za buur weguutlee
MGL
2023-12-26 15:17
Guts
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: