Т.Доржханд: Х.Баттулга нүүрсний сонсголоос хоёр удаа зугтсан хэрнээ иргэдэд хайртай дүр үзүүлж, баатрын дүрээр гарч ирлээ Т.Доржханд: Х.Баттулга нүүрсний сонсголоос хоёр удаа зугтсан хэрнээ иргэдэд хайртай дүр үзүүлж, баатрын дүрээр гарч ирлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Т.Доржханд: Х.Баттулга нүүрсний сонсголоос хоёр удаа зугтсан хэрнээ иргэдэд хайртай дүр үзүүлж, баатрын дүрээр гарч ирлээ

2024 оны 1 сарын 11

Arslan.mn

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ. 

Тэрбээр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагч нарт маш буруу дохиолол очно. Хоёр дахь удаагаа хойшлуулбал гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар дэмжихгүй юм байна гэсэн сигнал очно шүү. 

Ер нь Монгол Улс хөгжье гэвэл дэд бүтэц хэрэгтэй. Хөгжлийн санхүүжилтийн гурван хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт улсын төсөв, хоёрдугаарт гадаадын зээл, гуравдугаарт хөрөнгө оруулалт юм. 

Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хэзээ ч өр үүсгэдэггүй. Тэгэхээр өрийн дарамт байхгүй. Шинэ зах зээл, ажлын байр, технологи бий болгох давуу талтай. Иймээс гадаадын хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй. Яагаад гэвэл бид хөгжиж байгаа орон. 

Өнөөдөр энд сууж байгаа хүмүүс эцэслэх эрхтэй. Ардчилсан нам баруун төвийн үзэл санаандаа хатуу байгаад үүнийгээ дэмжээд яваасай. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн асуудал үнэхээр хэрэгтэй юм байна. Өчигдөр Х.Баттулга гэх хүн Төрийн ордонд орж ирлээ. Хоёр удаа нүүрсний сонсголоос зугтсан атал иргэдэд хайртай дүр үзүүлж, баатрын дүрээр гарч ирээд энэ газар шороо, нутаг чинь эзлэгдлээ гэсэн өөр хуулийн зохицуулалт гаргаж тархи угаалт хийж байна. 

Энэ бол монголчуудыг хагалан бутаргаж, худал мэдээлэл тарааж байна. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. 

Ерөнхийлөгч гэдэг Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч албан тушаалтан. Энэ хүн ажлаа өгсөн ч төрийн гэж хүндэтгэдэг. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч нар орж ирээд гишүүд, намын бүтцийн нарийн бичгийн дарга нарыг дагуулаад УИХ-ын даргатай уулзаж байна уу. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар уулзахгүй байгаа. 

Тэгвэл үүнийг зохицуулах хэрэгтэй юм байна. Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төслөө өргөн барьсан. Үүнийг яаралтай хэлэлцье. Ирээдүйн залуучууддаа боломжийг нь олгоё гэсэн шийдвэрийг нь гаргах гэхээр иргэдийг хагалдаг, буталдаг, буруу мэдээлэл түгээдэг зүйлд цэг тавья" хэмээн ярилаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653953
2 эможи

Зочин
2024-01-12 10:41
Женко Баттулга гэх иргэн хулгай луйвараа нуух хуулийн байгууллагад дуудагдхаас зугтах арга сэдэж байна маш их мөнгө өгч зогсоо зайгүй суртал ухуулга хийж байна энэ нөхөрийг нөгөө хар масс гэгддэг цахимийн нөхдүүд сэвж байх шиг байна. Одд Женког хууль дуудах цаг болсон
Зочин
2024-01-11 13:34
Битгий тэнэгт
keyboard_arrow_up