Цагаан сараас өмнө нэг иргэнд 116 мянган төгрөгийн НОГДОЛ АШИГ өгнө Цагаан сараас өмнө нэг иргэнд 116 мянган төгрөгийн НОГДОЛ АШИГ өгнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан сараас өмнө нэг иргэнд 116 мянган төгрөгийн НОГДОЛ АШИГ өгнө

2024 оны 1 сарын 18

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ батласан. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болж байна. 

Харин хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг сэтгүүлчид “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодрууллаа.

Тэрээр “"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд Цагаан сараас өмнө өгөхийг зорино.  Нэг иргэнд 116000 орчим төгрөг ногдоно. УИХ-аас батлагдсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5 хувийг эзэмшихээр болж байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
654115
8 эможи

Зочин
2024-01-18 16:36
580 ааваа цавчсаар байгаад 116000 болгож бгаа юмуу
зочин
2024-01-18 15:15
нүүрсний хулгайчдын хөрөнгийг хурааж ард түмэнд хувааж өгөх хэрэгтэй. мөнгөгүй өлөн зэлмүүн амьдрах ямар байдгийг үзэг.
Зочин
2024-01-18 12:20
Идэж ууж хаэаж цадаад шавхруугаа хальт долоолгох нь дээ. Та нар ичиж болдоггүй юм уу. Нүүрсний сонсгол гэж баахан луйварчдынхаа идэж уусныг ард түмэнд сонсгосон юм уу. Тэд идэж ууснаа ард түмэндээ сонсгоо л болоо юу.Авилгачдынхаа ууж идсэн мөнгийг хурааж ард түмэндээ өгөөч
Зочин
2024-01-18 10:22
Өөрсдөө хэдэн тэрбумаар нь хулгай хийж идчихээд ард түмэн 2уут гурил авч хүрэхгүй мөнгө долоолгож өгсөн нэр зүүх шалтаг байх даа ичээсэй ядаж 500мянгыг өгөөч
Зочин
2024-01-18 10:19
Өөрсдөа хэ
keyboard_arrow_up