ЧД-ийн тасгийн дарга асан А-ийн “хахууль“ авсан хэргийг ШАЛГАЖ дуусчээ
2024 оны 1 сарын 22
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ.
Эрүүгийн 828 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж, хэрэг бүртгэлтийн 5 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Тухайлбал, А нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалаар ажиллах байх хугацаандаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр амлаж бусдаас хахууль авсан гэх хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654211
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: