Монгол Улс авлигын индексээр таван байр ухарч, 180 орноос 121 дүгээрт жагсав Монгол Улс авлигын индексээр таван байр ухарч, 180 орноос 121 дүгээрт жагсав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс авлигын индексээр таван байр ухарч, 180 орноос 121 дүгээрт жагсав

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс 2023"-ын үзүүлэлтийг талаарх мэдээлэл өглөө.

Манай Улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 121 дүгээрт жагслаа. Энэ нь өмнөх жилээс таван байраар ухарсан үзүүлэлт юм. Монгол Улс авлигын төсөөллийн индексийг долоон эх сурвалжаар авч үзэж, манай улс 33 оноо авчээ.

Манай улсын авлигын индексийн сүүлийн зургаан жилийн оноо 

  • 2017 онд 36 оноо авч, 180 улсаас 103 дугаар байрт 
  • 2018 онд 37 оноо авч, 180 улсаас 93 дугаар байрт 
  • 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт 
  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт 
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт 
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал  "Монгол улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа.

Бүс нутгийн хувьд нийт иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-аас доош оноотой ус орнуудын авлигын оноо нь бага гэж үзэж болно. 

Зүүн европ буюу хуучнаар зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн байсан улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа. 

Хойд болон өмнөд америк тивийн нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна. 

33 оноо гэдэг нь эдийн засаг улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон. Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65.

Дундаас доогуур орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индексийн дундаж оноо нь 33 юм. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг" гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654392
0 эможи

keyboard_arrow_up