ЭТТ: 351 тэрбум төгрөгийг иргэдэд НОГДОЛ АШИГ болгон хуваарилж байна ЭТТ: 351 тэрбум төгрөгийг иргэдэд НОГДОЛ АШИГ болгон хуваарилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭТТ: 351 тэрбум төгрөгийг иргэдэд НОГДОЛ АШИГ болгон хуваарилж байна

2024 оны 2 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Монгол Улсын 3.4 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн шууд хувьцаа эзэмшигч болсон.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, 104,000-ыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн.

Тэгвэл 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, нэг хувьцааг 108.7 төгрөгөөр тооцон 104,000 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн болохыг тус компаниас мэдээллээ.

Тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ын буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шилжүүлж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654447
1 эможи

keyboard_arrow_up