ХЭН ЮУ ХЭЛЭВ: Улс төрийн намууд ойлголцож, хамтдаа бат зогсож чадвал хөгжлийн бодлого ирнэ ХЭН ЮУ ХЭЛЭВ: Улс төрийн намууд ойлголцож, хамтдаа бат зогсож чадвал хөгжлийн бодлого ирнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХЭН ЮУ ХЭЛЭВ: Улс төрийн намууд ойлголцож, хамтдаа бат зогсож чадвал хөгжлийн бодлого ирнэ

2024 оны 2 сарын 01

Arslan.mn

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган яг одоо зургаан салбар хуралдаанаар үргэлжилж байна. Энэ үеэр ХЭН ЮУ ХЭЛСЭН талаар хүргэж байна. 

Arslan.mn

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

Монгол Улсын эдийн засгийн төлөвлөлт нь өнгөрсөн цаг хугацаанд нотлогдсон. Тийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийг нэмэх ажлыг хийсэн. Нэг гишүүн дээр төвлөрсөн улс төрийн хэт их эрх мэдэл нь зөвхөн тойргийн эрх ашигруу улс орны төсвийн бодлогыг чиглүүлдэг гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасан. Тиймээс  парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх ажлыг хийсэн. Хоёрдугаарт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн системийг холимог системд шилжүүлэхээр үндсэн хуульд оруулж өгч чадсан. Өмнө нь холимог системээр сонгууль хийгээд буцсан тохиолдол байдаг. Тиймээс холимог системийн үр өгөөжийг бодитой хүртэх буюу  2-3 циклийн сонгуулийг энэ системээр явуулах ёстой гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан. Энэ бүгдийн цаана улс орны хөгжлийн том бодлогыг хэрэгжүүлье, зөвхөн тойргийн эрх ашиг юм уу, тойргоос сонгогдсон гишүүний эрх ашгийг хэрэгжүүлдэг байдлаас гаргасан. Монгол Улсад анх удаа бүсчилсэн тойргийн системийг нэвтрүүлснээр нэг тойргоос 7-9 гишүүн сонгогдож, эдгээр гишүүд бүсийн хөгжлийг авчирч чадна гэж үзэж байгаа.

Энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн бодлогын зорилго нь аймаг, орон нутаг хөгжих зорилгыг дэмжихэд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлнэ. Жишээлбэл баруун бүсэд дөрвөн аймаг багтаж байна. Энэ дөрвөн аймаг нь зэрэгцэн хөгжих буюу Ховд аймаг эдийн засаг, Увс аймаг мал аж ахуй, газар тариалангаар хөгжих, Завхан аймаг аялал жуулчлалаа, Говь-Алтай аймаг эрчим хүчээ хөгжүүлэх бүрэн боломжтой. Улс төрийн намууд үүн дээр ойлголцож, хамт байвал улс орон хөгжинө. 

Arslan.mn

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

Нэгдүгээр сарын 18-30-ны өдрүүдэд зургаан бүсийн урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр 500 орчим санал ирсэн байна. Энэ саналуудыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгаад явна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 6,8 хувь байгаа нь бүсдээ болон дэлхийн бусад орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Тэгэхдээ манай улсын эдийн засгийн үзүүлэлт савалттай байдаг. Тиймээс Засгийн газар болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засгийн өсөлтийг 10 жилийн хугацаанд тогтвортой байлгаж чадах юм бол Монгол Улсын хөгжил чанартай байна гэж харж байгаа. Үүнийг тогтвортой байлгахын тулд бүсчилж хөгжүүлэх шийдлийг гаргаж ирсэн. Бүсчилсэн хөгжлийн бодлогоор аль бүсэд уул уурхай, аль бүсэд хөдөө аж ахуй, аль бүсэд аялал жуулчлал хөгжих боломжтойг эхлээд судлаад үүнийхээ дагуу хөгжүүлвэл амархан хөгжих боломжтой. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь гурван парламент дамжиж байж батлагдсан. Цаасан дээр байгаа зүйлийг бид бодит ажил хэрэг болгохын тулд ажиллана. Хувийн хэвшлийг дэмжиж ажиллана.

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Эдийн засаг сэргэж байгаа нь үнэн. Тэгэхдээ манай улсын эдийн засаг савалгаатай байдаг. Уул уурхай болон улс төрийн байдлаас болоод савлаад байдаг. Бид нарын зүгээс хамаарах зүйл буюу улс төрийн савалгааг болих хэрэгтэй. Одоо бүгдээрээ оноо авах гэж, сонгуульд ялах гэж иргэдээ хуваадаг биш тогтвортой бодлого явуулдаг, түүнийгээ залгамжилдаг, урт хугацаанд үргэлжилдэг, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, бизнесээ төлөвлөөд явахад улс төрийн орчинд найдвартай бөгөөд тав тухтай орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Улсын их хуралд суудалтай гурван намын хувьд хоёр дахь удаагаа эдийн засгийн форумд оролцож ярилцлаа. Аль ч нам ялсан бай Монгол Улсын Засгийн газрын өнөөгийн болон ирээдүйн бодлого тогтвортой байх, эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах, гадна дотны бизнесүүдэд ээлтэй байх, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө нутагшуулах, иргэдийн бодлогыг өсгөх чиглэлээр улс төрийн намууд нэг чигт харж ажиллана.

Өнөөдөр бүх хүн өртэй байна. Ийм тохиолдолд бид нартай хэн бизнес хийх юм бэ. Тэгэхээр өнөөдрийн зөвлөгөөнөөр өрнийхөө асуудлыг шийдье, үр ашиггүй зарцуулалт гаргахаа больё, бүсээ дагасан хөгжүүлэлтийг хийе гэж ярьж байна.

Монгол Улсын хувьд мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, технологийн салбарыг хөгжүүлж байгаа. Энэ салбаруудыг хөгжүүлэх тал дээр бид нэгдэж, бүсээ хөгжүүлэх бодлогоо ярих хэрэгтэй.

Arslan.mn

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:

Эхлээд бүсүүдийнхээ нөөцийг тодорхойлох нь зөв гэж үзэж байгаа. Говийн бүс салхины нөөц, нарны нөөц, баялагийн нөөц ихтэй байгаа бөгөөд дутагдаж байгаа нөөцийг хэрхэн нөхөх, байгаа нөөцийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ гэдгийг өнөөдөр онцолж ярьж байна.

Мөн байгаа нөөц дээр төр засаг ААН-үүд, иргэдэд ямар хөнгөлөлт үзүүлэх, ямар бодлого барих, түүнд таарсан боломж олгосон, дэмжсэн бодлогуудыг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Үндэсний баялагийн сангийн хуулийг гаргая гэж ярилцаж байна.

Arslan.mn

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа:

Баруун таван аймгийн хамгийн том давуу тал нь зам, харилцаа холбоо, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэнд оршино. Тэр дундаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг Монгол Улсын Засгийн газар олон жилийн гацаанаас гаргаж, барилгын ажлыг эхлүүлсэн. Ингэснээр 4-5 жилийн дараа 90 мегаваттын сэргээгдэх баталгаат эрчим хүчний эх үүсвэрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтой болно. Ингэснээр олон салбар хөгжих үндэс тавигдана. Бид эрчим хүчний эх үүсвэргүйгээр үйлдвэр барих хэцүү.

Өнөөдрийн нөхцөл байдлаар бол манай улсын татварын бодлогоор Улаанбаатар хотоос 1000 км-ээс дээш зайтай аймгуудын ААН-үүд 1 хувийн татвар төлдөг.

Ховд аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төр, хувийн хэвшил хамтран “Шинэ Ховд” үйлдвэр технологийн парк барьж байгаа. Энэ үйлдвэр баруун бүсийн аймгуудаа хангах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654459
2 эможи

Зочин
2024-02-02 09:23
Бодлогыг мэргэжлийн судлаачид гаргадийм, та нар биш!!!
keyboard_arrow_up