Түүхэнд байгаагүй зуд болж байна. Ээлжит бус чуулган зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна Түүхэнд байгаагүй зуд болж байна. Ээлжит бус чуулган зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Түүхэнд байгаагүй зуд болж байна. Ээлжит бус чуулган зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна

2024 оны 2 сарын 20

Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг зарлаж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Орон нутагт өвөлжилт, цас, зудын байдал маш хүнд байна. Олон асуудалд шийдэл гаргах шаардлага тулгарлаа. Төсөвт яаралтай тодотгол хийх хэрэгтэй. Маш яаралтай хурдавчилсан арга хэмжээ авах шаардлагатай байна" гэлээ.

УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь "Энэ жил түүхэнд байгаагүй шилэн, төмөр зуд болж байна. Яаралтай ээлжит бус чуулган өнөө маргаашгүй зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна.

Яг одоо малчид өрдөө баригдсан, үзүүлэх эмч нь байхгүй болчихсон, яндангаас нь өөр юм цухуйхаа байчхаад байхад яагаад иргэдээ хайхрахгүй байгаа юм бэ? Өнөөдрийн эрх баригчид 200 мянган малчныг зориудаар ядуу түвшинд аваачсандаа уучлалт гуйж махных нь үнийг буулгахгүйгээр авах, тусламж үзүүлэх ёстой" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Малчид малаа алдсанаараа дан ганц малчид биш Монгол Улс тэр даяараа эрсдэлд орж байна. Хотын, хөдөөгийн монгол гэж байхгүй нэг л монгол бий. Одоо бид нэгдэж гамшгаас гарах гаргалгааг ярих болсон. Малаа алдсан энэ олон иргэдэд төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр аргагүй. Улаанбаатарчууд яг одоо хөдөө орон нутагт байгаа, ах дүү, хамаатан садандаа туслах цаг ирсэн шүү.

Малчдын гар дээр ямар ч мөнгө алга. Гамшиг, гэнэтийн аюулын үед Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтарч ажиллах шаардлага тулгарч байна. Тиймд бид тогтоолын төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн барина. Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гээд заачихсан байгаа.

Малаа алдсан, малаа үхүүлсэн малчдын сэтгэл санаа, эрүүл мэнд эрсдэлд орлоо. Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлачихсан байгаа. Одоо бид нэгдэж гамшгаас гарах, малаа алдсан малчдад төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр боломжгүй болно" гэв.

УИХ-ын гишүүн Б.Бейсен "Цасан шуурга болсон сум хоорондын замууд бүрэн хаагдсан. Яаралтай арга хэмжээ авахгүй бол жирэмсэн эхчүүд, нялх нярай хүүхдүүд, отрын малчид тусламж үйлчилгээ авахад нэн хүнд байна. Малчдад туслах аяныг яаралтай хийж, Засгийн газраас хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай.

Өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр ч биш үнэ төлбөргүй өгөхгүй бол мал үлдэхгүй нь. Баян-Өлгий аймгийн Булган суманд гэхэд л нэг тонн өвс 280 мянган төгрөгийн үнэтэй байна. Отроор явж байгаа иргэдэд 3 хүртэлх сая төгрөгийн торгууль ногдуулж байна. Өвөлжөөнөөс хаваржаа хүртэл 200-250 км зайд нүүж байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар эдгээр асуудалд яаралтай тусламж үзүүлэн шийдвэрлэнэ гэж найдаж байна” гэлээ. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654857
0 эможи

Зочин
2024-02-22 08:59
ЗАСГИЙН ГАЗАР ЗУДЫН ЭСРЭГ АЖЛАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙХАД ТА НАР ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙГАА ЮМ ШИГ ЭСҮҮЛ БИД ХЭЛЖ БАЙЖ ХИЙЛГЭЛЭЭ ГЭЭД ШААЛГҮЙ ХАМТРАН АЖИЛААРАЙ
Зочин
2024-02-20 20:40
сонгууль
keyboard_arrow_up