“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг ШҮҮХЭД шилжүүллээ “Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг ШҮҮХЭД шилжүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг ШҮҮХЭД шилжүүллээ

2024 оны 3 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас "ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт:

  • Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
  • 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тус хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдоод байгаа юм.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655289
0 эможи

Зочин
2024-03-22 23:51
Гэмгүй гээд л цагаадаад ,их хуралд нэр дэвшинэ биз
Ард
2024-03-13 02:23
Энэ нам дагасан өлөн том жижиг авилгач хулгаачуудын гайгаарл монголчууд бид ул чацага нэр зүүж байгааа ямарч ял өгдөгүй болхоор бүгдл энэ нам гэсэн хулгаачын үүр уурхайруу хошуурдаг шудраг сайхан төр засагтай шүүх хуультайболохсон
keyboard_arrow_up