Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, ₮40 саяар торгохоор шийдвэрлэв Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, ₮40 саяар торгохоор шийдвэрлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, ₮40 саяар торгохоор шийдвэрлэв

2024 оны 3 сарын 13

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2024.03.12/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Улмаар шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өнөөдөр шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оноов.

Харин шүүгдэгч нар 14 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655347
2 эможи

Зочин
2024-03-13 15:07
монгол улсын ерөнхийлөгчөөр хамгийн шалгарсан хулгайч нар нь сонгогдоно тэгээд шүүгч нарыг томилно. хулгайчийн томилсон шүүгч хулгайч нарт үйлчилнэ. манай монголын хулгайч нартаа цөлмүүлж өөдлөхгүй байгаа шалтгаан нь энэ. хамгийн хямд хятад машины тал үнэнд хүрэхгүй мөнгөөр шагначихаж. эд нар нь төлөхгүй төлсөн ч хулгай хийж төрийн нэг халааснаас нөгөөд нь хийнэ
Зочин
2024-03-13 14:21
Манайд шүүх бол үнэхээр ажиллахгүй дээ одоо тэгээд их хурлын гишүүн болоод нөгөө мөнгөө хэд дахин нугалаад олоод авах байх даа арай юм даа
Иргэн
2024-03-13 13:09
Хулгайч хумсаа нуусан хулгайчуулыг барьж хорих нь зөв
keyboard_arrow_up