“Улаанбаатар төмөр зам“-ын дарга Х.Хэрлэн 400 сая төгрөгөөр ОДОН МЕДАЛЬ хийлгэнэ
2024 оны 3 сарын 18
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас төсвийн 400 сая төгрөгөөр ОДОН МЕДАЛЬ хийлгэх ТЕНДЕР зарлажээ.
Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам“-ын дарга Х.Хэрлэн нийт 400,060,000 төгрөгөөр тэмдэг худалдан авахаар болжээ.
Уг тендерийг энэ сарын 15-ны өдөр буюу өнөөдөр зарласан бөгөөд тендерийн баримт бичигт энэ мөнгөөр 900 ширхэг Төмөр замчны алдар, 860 ширхэг Тэргүүний төмөр замчин, 500 ширхэг Онц хөдөлгөөнчин тэмдэг худалдан авахаар төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655442
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: