Өмнөговь аймгийн Р.СЭДДОРЖ сонгуульдаа бэлдэж, төсвийн 72 сая төгрөгөөр “СЭТГҮҮЛ“ хэвлүүлнэ Өмнөговь аймгийн Р.СЭДДОРЖ сонгуульдаа бэлдэж, төсвийн 72 сая төгрөгөөр “СЭТГҮҮЛ“ хэвлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөговь аймгийн Р.СЭДДОРЖ сонгуульдаа бэлдэж, төсвийн 72 сая төгрөгөөр “СЭТГҮҮЛ“ хэвлүүлнэ

2024 оны 3 сарын 18

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн сарын дараа болно. Энэ жилийн сонгууль томсгосон тойргоор явагдаж 126 гишүүн парламентад хууль батлалцана. Тиймдээ ч сонгуульд нэр дэвшихээр горлогчид ч ил далд сонгуулийн сурталчилгааны ажилд орсон бололтой.

Учир нь Өмнөговь аймгийн засаг дарга Р.СЭДДОРЖ  72 сая төгрөгөөр "Нутгийн хишиг" нэртэй сэтгүүл хийлгэхээр ТЕНДЕР зарлажээ. 

Тодруулбал, Орон нутгийн төсвийн 72,600,000 төгрөгөөр "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах сэтгүүл хийлгэх аж.

Уг тендерийг энэ сарын 18-ны өдөр буюу өнөөдөр зарласан бөгөөд тендерийн баримт бичигт энэ мөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар мэдээлэл багтаагүй байна.

Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгөөр хэдэн ширхэг сэтгүүл хийлгэх гэж байгаа нь "нууц" гэсэн үг.

Төсвийн мөнгөөр УИХ-ын гишүүн болно гээд лобби ажлаа хийгээд явж байж болох уу. Энэ мэт хөдөлмөр эрхэлж буй бидний төлсөн татварыг яаж салхинд хийсгэж, гарын салаагаараа урсгаж сууж буй зарим дарга нарыг хараад бухимдахгүй байх арга алга.   

Төсвийн мөнгө "уйлж" байна, Р.Сэддорж дарга аа. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
655444
2 эможи

Р.СЭДДОРЖ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up