Ч.Ундрам гишүүн ёс зүйн хариуцлага хүлээх нь битгий хэл дахин УИХ-д сонгогдохоор хичээж явна Ч.Ундрам гишүүн ёс зүйн хариуцлага хүлээх нь битгий хэл дахин УИХ-д сонгогдохоор хичээж явна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Ундрам гишүүн ёс зүйн хариуцлага хүлээх нь битгий хэл дахин УИХ-д сонгогдохоор хичээж явна

2024 оны 3 сарын 22

Arslan.mn

Эрх мэдлийн төвлөрлийг  задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэх зорилготой парламент бүрдэхэд хэдхэн сарын хугацаа үлдсэн байна. Энэ удаагийн сонгуульд 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэр дэвших эрхтэй. Гэхдээ төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн болох хүн өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байх ёстойг бодож байж, би энэ шалгуурт тэнцэх болов уу гэдгийг өөрөөсөө асууж, цааш явах эсэхээ шийдэх хэрэгтэй.  

Энэ удаагийн парламентад сонгогдон ажиллаж буй 13 эмэгтэй гишүүний нэг болох Ч.Ундрам дээрх шалгуурт тэнцэхгүй гэдгийг бид бүгд харсан. Түүний нөхөр нь өнгөрсөн онд түүний ёс зүйгүй явдлын талаар цахим орчинд дэлгэсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хаацайлалгүй арга хэмжээ авч, хоёр хүүхдийг өөрт нь үлдээхийг хүссэн байна. “Эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэггүй учраас УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийг цуцлуулж, адил тэгш байдлаар хандуулахын тулд энэ асуудлыг олны сонорт хүргэсэн” хэмээн тэрбээр тайлбарлаж байсан. Тэгэхдээ бид хажууд нь лаа бариад зогсож байгаагүй учраас яг юу болсныг мэдэхгүй. 

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ч.Ундрам охиноо сандал дээрээс түлхэж унаган "Би чамайг тэжээж байна" хэмээн хашгичсан бичлэгийг дэлгэсэн юм. Зарим оронд Зөвхөн хүүхдээ хүчирхийлснийхээ төлөө л төрийн түшээ байх эрхээсээ татгалздаг. Гэвч Ч.Ундрамд энэ бүхэн ямар ч хамаагүйгээр барахгүй, өчүүхэн тайлбарыг өгч, ордондоо үлдэж байв. 

Тухайн үед УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо “Шүүхээр асуудлыг шийдсэний дараа гомдол ирүүлсэн нөхцөлд бид хэлэлцэнэ” гэсэн бөөрөнхий хариу өгөөд л өнгөрсөн. Одоо бол бүр чимээгүй болжээ. Гэтэл одоо тэрээр дахин сонгуульд нэр дэвшихээр зэхэж , ажлаа ч эхлүүлээд байна. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
655575
4 эможи

Зочин
2024-03-24 15:19
одоо больсон нь дээр шүү
Зочин
2024-03-24 12:38
Ямар ичдэггүй банзал вэ зайл
Зочин
2024-03-23 23:06
Цайрсан өлөн хулгайчуудад ёс зүй түй ч байхгүй
Зочин
2024-03-23 14:08
Монгол эмэгтэйчүүдийн арай дөнгүүр нь ийм болчихсон гэж ард түмэнд ойлгуулахад хэрэгтэй юм уу
Иргэн
2024-03-23 09:57
Иймэрхүү нөхдүүдийг дахиж бүү гарга!!! Энэ бидний төлөө юу хийсэн юм???Юу хийх юм?
Зочин
2024-03-22 20:55
Yanhan shig geree doromjilj bga hun bid nariig yaahuuu!!!!!
Зочин
2024-03-22 20:45
Шившиг!
Зочин
2024-03-22 17:51
Уулаасаа ичих булчирхайгүй төрсөн хүнийг та нар яа гээд байгаа юм бэ?
keyboard_arrow_up