“Гацуурт”-ын Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан үндэслэлээр ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ “Гацуурт”-ын Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан үндэслэлээр ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Гацуурт”-ын Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан үндэслэлээр ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ

2024 оны 4 сарын 01

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж дуусчээ.

Улмаар   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Хэргийн тухайд сануулахад "Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Сүмийн булан" нэртэй газарт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр  "Ч” гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг "Toyota Land Cruiser" маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан.

Харин энэ талаар  Л.Чинбат өөрийн цахим хуудсандаа "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" хэмээн бичсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
655803
1 эможи

keyboard_arrow_up