Банкны салбар үүссэний 100 жилийн ойд зориулан “Хар жагсаалт“-ад байгаа ААН, иргэдийг “өршөөлөө“ Банкны салбар үүссэний 100 жилийн ойд зориулан “Хар жагсаалт“-ад байгаа ААН, иргэдийг “өршөөлөө“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Банкны салбар үүссэний 100 жилийн ойд зориулан “Хар жагсаалт“-ад байгаа ААН, иргэдийг “өршөөлөө“

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой энэ онд тохиож байна. 

Энэхүү ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон КОВИД-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар

  • анхаарал хандуулах,
  • хэвийн бус,
  • эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай,
  • зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв.

Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.

 

Эх сурвалж: Монголбанк 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656335
2 эможи

Зочин
2024-04-17 12:29
Ингээд мангартаад тэнэгтээд байха юм аа. Одоо бүүр амар тэгжаагаад өршөөлд орчихно гээд хүмүүс өрөө төлөхгүй байдаг болчихлоо
keyboard_arrow_up