“ХУДАГ Б.ПУНСАЛМАА”-д гишүүн болохын тулд 7 тэрбумыг зарцуулжээ “ХУДАГ Б.ПУНСАЛМАА”-д гишүүн болохын тулд 7 тэрбумыг зарцуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“ХУДАГ Б.ПУНСАЛМАА”-д гишүүн болохын тулд 7 тэрбумыг зарцуулжээ

2024 оны 5 сарын 01

 Arslan.mn

Ардчилсан нам жагсаалтын дэсийн тодорхой байруудаа 5-10 тэрбум төгрөгөөр зарахаар хөшигний ард яригдаж буй. Энэ нь баячуудад УИХ-ын танхимд багтах том боломжийг олгож байгаа гэж хэлж болно. 

Ирэх парламентад жагсаалтаар 48 гишүүн суух тул АН, МАН-ын жагсаалтын эхний 20 дэслэлд багтах тохироо, хэлцэл улс төрийн хөшигний ард идэвхтэй өрнөж буй. Хуулиараа намын дарга жагсаалтын дэслэлээ сонгуулийн өмнөх сард зарлах бөгөөд эл хугацаа тулчихаад байгаа тул горилогчид их л сандарцгааж байгаа сурагтай. 
Урьдчилсан таамгаар жагсаалтаар суух 48 гишүүний дийлэнхийг АН, МАН авах магадлалтай. Тиймээс улс төрийн таамаглал дэвшүүлэгчид АН, МАН 15-25 жагсаалт авахын төлөөх өрсөлдөөнд орох бөгөөд 7-10 суудлыг бусад нам, эвслүүд авах боломжтой гэсэн таамаг дэвшүүлж буй.
Одоогоор МАН идэр ба залуу үеийн төлөөллүүдээ жагсаалтад багтаахаар тооцож буй бол АН нь намын дарга, генсек, АЭХ, АЗХ-ны тэргүүн нараа эрэмбэлж, эхний 15 доторх 2-4 суудлыг зарах хувилбар яригдаж байна. 

Тэгвэл 2020 онд УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж байсан "М-Ойл групп"-ийн босс Б.Пунсалмаа жагсаалтаа 7 тэрбум төгрөгөөр халаасалжээ. 

2020 оны сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, гудамж болгоныг худагтай болгоно гэж ярьж явсан түүнд энэ удаагийн сонгууль амар байх төлөвтэй. 

Дөрвөн жилийн өмнө тэрээр АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ  жилийн орлого 85 тэрбум төгрөг, гэр бүлийн орлого 83 тэрбум 913 сая гэсэн бол 2 тэрбум 430 сая төгрөгийн хоёр амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, дөрвөн гражтай гэжээ. 
Түүнчлэн тэрээр “Их Монгол Товер”, “Эм Пи”, М-ОйлГрупп”, “Их Монгол Товер”, “Инвестос ББСБ”, “Монгол Ойл групп”, “Рандонехорс”, “Сиркл Чейн”, “Смарт Ворк”, “Монгол Артист Пикчерс”, “Нью-Истан”, “М-Ойл Групп”, “Тайшрийн Хүдэр”-ийн ихэнхи хувьцааг эзэмшдэг аж.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
656695
5 эможи

Зочид
2024-05-02 11:49
АН-ын Б.Пунсалмаа нь СХД-ийн 27-р тойрогт орох тул сонгуульд БИТГИЙ СОНГОГООРОЙ.
Зангараг
2024-05-02 06:57
Сонгуулийн үр дүнд МАНАН арчигдана. Монголчуудад санаж бодсон юм бий, түүгээрээ саналаа өгнө.
Зочин
2024-05-01 10:19
Хувьцаа нэрээр луйвар хийдэг хэргээ илрэхээс хамгаалж л төрийн хамгаалалтад орох зорилготой нь мэдээж.
1
2024-04-30 16:47
Ийм их хөрөнгө мөнгөөр яах гэж байгаан бол ядуу бидэнд зуу мянга сая төгрөг маш их мөнгө тэгэхэд 7 тэр бумаар зөвхөн эрх худалдаж авна аан бүтэхгүй бол тэр мөнгөө яаж олно ард түмэнээс л хулгайлах байх даө
Зочин
2024-04-30 11:41
Яах гэж ингэж зутгэдэг байнаа?!
keyboard_arrow_up