Я.Содбаатар : Би болон манай хүү БЗС-аас ямар ч зээл АВААГҮЙ Я.Содбаатар : Би болон манай хүү БЗС-аас ямар ч зээл АВААГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Я.Содбаатар : Би болон манай хүү БЗС-аас ямар ч зээл АВААГҮЙ

2024 оны 4 сарын 30

Arslan.mn

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар өөрийн цахим хуудаснаа өнөөдөр Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцаж байсан эсэх талаар албан ёсны тайлбар мэдээлэл өгчээ. 

Тэрбээр цахим хуудаснаа "Сүүлийн үед Боловсролын зээлийн сангийн асуудлаар намайг болон миний хүүг холбогдуулан ташаа мэдээлэл гаргаж байгаад залруулга гаргаж байна. Миний хүү 2017 онд дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг АНУ-ын Мичиган Стейт их сургуульд /Michigan State University/ тэнцэж тэр үед мөрдөгдөж байсан “Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн гаргасан 2017 оны 7-р сарын 6-ны өдрийн А/67 дугаар тушаалын дагуу Боловсролын зээлийн сангаас зээл авах эрх үүссэн юм. Гэвч бид Боловсролын зээлийн сангаас энэ зээлийг авахгүй гэдгээ илэрхийлж, хүсэлт гарган Боловсролын зээлийн сангаас нэг ч төгрөг аваагүй болохыг үүгээр мэдэгдье" гэжээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656717
1 эможи

keyboard_arrow_up