Өнөөдөр 126 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулна Өнөөдөр 126 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр 126 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулна

2024 оны 7 сарын 01

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хурлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн 126 нэр дэвшигчийг гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Тодруулбал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав.

Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг УИХ болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, сонгогдсон нэр дэвшигчдэд Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгон нийтэд мэдээлэхээр тогтлоо.

Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба Зөв намаас ирүүлсэн  “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан нам эвсэлд хувь тэнцүүлэн суудал хуваарилахад тавигдах шаардлага нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тул энэ заалтыг Үндсэн хуулийн Цэцэд өгч байна.

Иймд уг асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх хүртэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүнг, тодруулбал нам, эвсэлд жагсаалтаар нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох зарим асуудлыг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна” гэсэн агуулга бүхий шаардлагыг Хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ.

Шаардлагын хариуг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд санал хураалтын дүнг гаргах тухай нарийвчлан зохицуулсан хүчин төгөлдөр хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргах эсэх нь Таны эрхийн асуудал болно” гэсэн албан бичгээр өглөө.

Мөн иргэн М.Сайнбаяр, Д.Баатаржав, Г.Батбаяр нараас тус Хороонд ирүүлсэн “…Үндэсний эвсэл нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.4-д заасны дагуу 7 хувийн санал авснаар УИХ-д төлөөлөлтэй болох нөхцөл бүрдэх ёстой…” гэсэн агуулга бүхий шаардлагыг Хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцээд “…Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.9-т зааснаар Үндэсний эвслээс тус Хороонд Монголын ногоон намын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус 14 дүгээр Их хурлын 06 дугаар тогтоол, Монгол үндэсний ардчилсан намын 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит 6 дугаар Их хурлын 13 дугаар тогтоолоор тус тус баталсан “Үндэсний эвсэл” (МНН-МҮАН)-ийн гэрээг ирүүлсэн, мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу Үндэсний эвслээс жагсаалтын гуравдугаарт нэр дэвшүүлсэн Д.Пүрэвдаваа нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монголын либерал ардчилсан намын Ерөнхий зөвлөлд хандаж Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу намын гишүүнээс татгалзах тухай өргөдөл, Монголын либерал ардчилсан намын Бүгд хурлын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 005 дугаар тогтоолоор намын даргын үүрэг ажлаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийг тус тус хавсарган ирүүлсэн байна” гэсэн хариуг албан бичгээр өгсөн хэмээн СЕХ-оос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657740
0 эможи

keyboard_arrow_up