ЕТГ-ын даргаар Г.Занданшатар, МАН-ын генсекээр Я.Содбаатарыг томилохоор тохирчээ
2024 оны 7 сарын 01
УИХ-ын сонгуулийн дүн гарч, өнөөдөр шинээр сонгогдсон 126 гишүүн СЕХ-оос үнэмлэхээ гардан авсан. Тэгвэл МАН-ын Генсек Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар томилогдохоор болсон тул Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар МАН-ын нарийн бичгийн даргаар, ЕТГ-ын даргаар Г.Занданшатарыг томилохоор тохирчээ.
Г.Занданшатарын хувьд туршлагатай улс төрч төдийгүй, үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна олон хуулийн ард гарсан түүний хөдөлмөрийг олон нийт андахгүй.
Маргааш ес дэх удаагийн парламентын анхдугаар чуулганыг товлон хуралдуулахаар болсон билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657756
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: