Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцоно Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцоно

2024 оны 7 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долоодугаар сарын 8-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Түүнчлэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно.

Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657806
2 эможи

Батка
2024-07-04 22:37
Авилгагүй ард түмэн нь амар жаргалтай аялал жуулчлал гайгүй хөгжиж орлого валют олдог хаан эзэн нь юмаа мэдсэн шиг мэддэг эзэн суусан хулгай шунал байхгүй амар тайван орон манайхан очиж туршлага судлах хэрэгтэй сурах судлах юм их бий
Монгол
2024-07-04 20:57
Тавтай морил
Офицер
2024-07-04 16:13
Зарим нь үхрээс дор амьтан гэдгээ гайхуулах гээд байдаг юм уу! Хаашаа юм ! Элий балай юм бичихээ больчих! Бага ч гэсэн нэг улсын хаан хүн айлчилаж байна! Бор гэртээ хаан байж чадахгуй байж утгагуй мөөрөлдхөө болчих!
Ymar saihan be
2024-07-04 13:16
Ulsiinhaa hugjliig irgediinhee az hargalin index r hemjdeg gants uls bilee. Haan ni ch mun tetgewerrt gardag tsor gants uls. irgediinhee hair hundetgeliig huleesen humus bdag ym. saihan uls
Ванчук Рэгзэн
2024-07-04 12:51
Юу кеж тенектэд байка ум ехүр моколуда минай езэн каны екнэриг көеркен кед баегаму яакну бабах чанаа баыну бетгэ корьд фесдакуда
Kk
2024-07-04 11:07
Ehnern gants gusaad ywuulah heregtei
Пүрэв
2024-07-04 10:11
Тавтай морил!
Зочин
2024-07-04 06:51
эхнэр нь дажгүй хүүхэн байна шүү
Зочин
2024-07-04 02:56
Бутанчууд 800-хан мянган хүн амтай байж биднээс хавь илүү жаргалтай амьдардаг. Ухамсарын түвшин өөр юмуудаа.
Элдэв
2024-07-03 22:43
Хаан тавтай морил!
Зочин
2024-07-03 22:01
Жигмэ гэсэр намжил ваанчиг гэдэг нэртэй хаан байна. Бутан гэдэг буддист улсын хаан байна
Бат
2024-07-03 17:15
Монголын сайхан оронд Тавтай морил
keyboard_arrow_up