Ч.Номинг Соёлын сайдаар хэвээр үлдээхээр ярьж байна
Шинэ засаг өнөө маргаашгүй байгуулагдахаар тохироонд хүрч, намууд хоорондоо яамдуудаа хуваах зургаа зуржээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд засгаа бүрдүүлэх бүрэн эрх нь байгаа ч улс төрийн бүлэг, фракциудын тохироогоо баталгаажуулан МАН-ын Удирдах зөвлөлд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-д танилцуулах аж.
Л.Оюун-Эрдэнэ болон түүний ахын ойрын хүрээлэлд орсон Ч.Номин шинэ засагт Соёлын сайдаараа хэвээр үлдэх тохироогоо хийсэн мэдээлэл байна.
Ч.Номингийн хувьд сонгуульд нэр дэвшихээсээ өмнө сайдын суудалдаа үргэлжлүүлэн ажиллана гэх тохироогоо баталгаажуулсан гэх мэдээлэл байна.
Тогтвортой ажиллахын тул хамтарсан Засгийн газар байгуулахаар зорьж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-д 6-7 яам, хоёр агентлаг, ХҮН-д хоёр яам өгөөд үлдсэн яамаа өөрсдөө авахаар төлөвлөсөн гэж буй. Ингэхдээ бодлогын яамдад зарим сайд нарыг улирааж ажиллуулж магадгүй тухай мэдээлэл байгаа юм.