ШУУРХАЙ: “Хас“-ын Ч.Ганхуягийг шүүхэд АЛБАДАН ирүүлэхээр болжээ ШУУРХАЙ: “Хас“-ын Ч.Ганхуягийг шүүхэд АЛБАДАН ирүүлэхээр болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: “Хас“-ын Ч.Ганхуягийг шүүхэд АЛБАДАН ирүүлэхээр болжээ

2024 оны 8 сарын 13

Arslan.mn

“Хас”-ын гэж ч тодорхойлдог, өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг шийдэгдээгүй талаар Isee.mn сайтад нийтлэгдсэн.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Пүрэвдагваас тодруулахад, "Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсэн. Хэргийг прокурор хянаад, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн яллагдагч Ч.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, 2024 оны 05 дугаар сарын 02-нд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Яллагдагчийн өмгөөлөгчөөс яллах дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

Мөрдөгчөөс яллах дүгнэлтийг гардуулахаар Ч.Ганхуягыг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн захирамжаар дээрх яллагдагчийг албадан ирүүлэх арга хэмжээ авч байгаа" гэв.

Дашрамд дурдахад, "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг эхнэртэй хамт Парис-2024 зуны олимпын хаалтын арга хэмжээг үзээд явж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658189
1 эможи

Nara
2024-08-14 16:56
Ugaasaa ene nuhur hudlaa
Иргэн
2024-08-14 11:56
Хувьцаагаа зориуд манипуляц хийж өсгөж, иргэдийг залилдаг. Сүүлийн үед хүмүүс бага багаар ойлгож эхэлсэн. Алдъя гэвэл Ардын хувьцааг ав гэж үг байдаг юм билээ
Зочин
2024-08-14 11:16
Залилангийн ийм хулгайчуудаас олон хэрэг гарнадаа, сайн шалгах хэрэгтэй
Zochin
2024-08-14 10:50
Төр төмөр нүүрээ харуул ийм нөхдүүдэд
Zandaa
2024-08-13 17:01
Naad novsh uuriiguu mungutei Hulu hamaagui gej bodood bgaam uu!!.Baanah hudlaa coin zarj bayajsan pizdaa.Luivriin herging Ni davhar subunit heregtei.
Зочин
2024-08-13 17:00
Yanz yanziin huuhem daguulj Shingriila-giin ahuniin bar-aar hessen lalar l bhiin bna le, emegtei hun zodoj bolohgui l dee yadaj uhamsar bh yostoi, ene durakt bhgui l de
Ggg
2024-08-13 16:28
Awchiraad nuguu hongilooroo chireed koinoor mungu ugaasn hereg nemeed alaad uguuch
keyboard_arrow_up