УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Батбаярыг сонголоо
2024 оны 8 сарын 19
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай/-ийг хэлэлцлээ.
Улмаар тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Далайн Батбаярыг сонгохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад санал хураалтад оролцсон гишүүдийн 66.6 хувь нь дэмжсэнээр Д.Батбаярыг УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар сонгоод байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658297
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: