ТӨСӨВ 2024: Төсөв тодотгохдоо дараах хуульд өөрчлөлт оруулна ТӨСӨВ 2024: Төсөв тодотгохдоо дараах хуульд өөрчлөлт оруулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТӨСӨВ 2024: Төсөв тодотгохдоо дараах хуульд өөрчлөлт оруулна

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хороо /2024.08.19/ хуралдаж,  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ.

Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд С.Жавхлан танилцуулав.

Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт 13 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийг энэ сарын 12-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Эдгээр  төслүүдийн талаар товч дурдвал:

Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн баталсан.

Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудалд өөрчлөлт орсон юм.Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Түүнчлэн оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрын харьяа байгууллага, албан тушаалтан албаны чиг үүргээ хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа эсэхэд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллага хяналт тавих тогтолцоог оновчтой болгох хүрээнд Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. 

skip-share

Нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хөрөнгөөр санаачлан хэрэгжүүлсэн албан татвар төлөгчийн элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт болон харилцан хамааралгүй этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг тухайн жилийн татвар ногдох орлогын 1 хувиас хэтрэхгүй дүнгээр үйл ажиллагааны орлогод төлбөл зохих албан татвараас хасна.

2.Тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах зохицуулалтыг сайжруулж, салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд өөрсдийн салбарын төсвийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулдаг байх, төсвийн цагалбарыг төсөв боловсруулах, хянах, дүгнэлт гаргах, хэлэлцүүлэх үйл явцтай нийцүүлэх, төрийн үйлчилгээний бүтээмж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг бүх салбарт хэрэгжүүлэх боломжтой байх зэрэг зохицуулалтыг Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. 

Нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хөрөнгөөр санаачлан хэрэгжүүлсэн албан татвар төлөгчийн элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт болон харилцан хамааралгүй этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг тухайн жилийн татвар ногдох орлогын 1 хувиас хэтрэхгүй дүнгээр үйл ажиллагааны орлогод төлбөл зохих албан татвараас хасаж хөнгөлөх зохицуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.

3.Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд  хэрэгжих бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааг “Чадавхад суурилсан хэлэлцээний арга”-аар зохион байгуулж, тендер шалгаруулалтад туршлага, чадавх, нэр хүнд бүхий аж ахуйн нэгжийг урьж оролцуулах нөхцөлийг бүрдүүлж, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг шуурхай гүйцэтгэх зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд тусгалаа.

Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй хангах нэн яаралтай нөхцөл үүссэн тохиолдолд сонгон шалгаруулалт зарлахгүйгээр төслийг хэрэгжүүлэх чадвартай хоёроос доошгүй хувийн хэвшлийн түншлэгчид урилга хүргүүлж, төслийн санал авч, хэлэлцээ хийж, хамгийн сайн нөхцөл санал болгосон түншлэгчтэй гэрээ байгуулах зохицуулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа. 

Нийслэл хотын аж ахуй, инженер хангамжийн бараа, ажил, үйлчилгээг тухайн салбарын төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэх ажлыг шуурхай эхлүүлэх зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд тусгалаа.

skip-share

Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй хангах нэн яаралтай нөхцөл үүссэн тохиолдолд сонгон шалгаруулалт зарлахгүйгээр төслийг хэрэгжүүлэх чадвартай хоёроос доошгүй хувийн хэвшлийн түншлэгчид урилга хүргүүлж, төслийн санал авч, хэлэлцээ хийж, хамгийн сайн нөхцөл санал болгосон түншлэгчтэй гэрээ байгуулна.

4. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ус, цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдсэн өнөөгийн нөхцөлд нийслэл Улаанбаатарт үүсэж болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршиг, үр дагавраас урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг нэн даруй хэрэгжүүлэхтэй холбогдуулан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсрууллаа.

5. Шахмал түлшний хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, болон эдгээр үйл явцад тавих хяналт, санхүүжилтийн механизмыг сайжруулах зорилгоор энэ үйл ажиллагааг эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн  төрийн эзэмшлийн хувийг нийслэлийн өмчлөлд шилжүүлнэ.

Үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг нийслэлд хариуцуулахаар Төрийн өмчийг Нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулав. Хуулийн төслүүд батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж, хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөгжлийг хурдасгах хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэх болно гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658334
0 эможи

keyboard_arrow_up