М.Нарантуяа: Найздаа тусалъя гэж бодоод хийсэн лайв маань том алдаа болчихлоо М.Нарантуяа: Найздаа тусалъя гэж бодоод хийсэн лайв маань том алдаа болчихлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

М.Нарантуяа: Найздаа тусалъя гэж бодоод хийсэн лайв маань том алдаа болчихлоо

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяад хариуцлага тооцуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлсэн.

Энэ талаар М.Нарантуяа-Нара энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа “Би энэ Их Хурлын нэр хүндэд барцад дагуулсан гишүүн болж байх шиг байна. УИХ-ын чуулган 7-8 удаа хуралдсанаас би нэг удаа тасалсан. Үүндээ уучлал хүсэж байна. Нөгөө талаар хоцорсныг маань тасалсан гэж бүртгэх нь буруу юм л даа. Тухайн үед хоцорсон ч гэсэн дараа нь ирцээ бүртгүүлээд, санал хураалтад оролцсон.

Иргэд намайг гудамжнаас орж ирсэн гишүүн гэж бухимдалтай хандаж байх шиг байна. Би гудамжнаас гишүүн болж орж ирснээ хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл иргэд бид гудамжинд л амьдарч байна шүү дээ. Би өмнө нь төрийн ажил, улс төрийн намын сонгуульд ажил хийж байгаагүй болохоор надад дутагдал бий. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна.

Дээрээс нь над руу чиглэсэн доромжлолд шууд хариулчихдаг муу зантай. Гэхдээ энэ зандаа аль болох татъя гэж бодож байгаа.

Би анхнаасаа УИХ-ын гишүүн болж төрөөгүй, надад энэ талын туршлага одоохондоо алга. Жишээ нь, УИХ-ын гишүүн гадаад руу явахдаа яах вэ гэдгийг би мэдээгүй байсан. Шинэ гишүүдэд энэ талын сургалт ороход би өвчтэй байсан учраас сууж чадаагүй юм.

Гишүүн болохоос өмнө 10 гаруй жилийн хугацаанд би олны нүдэн дээр амьдарч байгаа. Шагнал нь, шийтгэл нь ямар байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Гэхдээ надад хууль дүрэм зөрчсөн бус харилцаа хандлагын асуудал байгаа.

Би давхар ажил эрхлээд давхар орлого олсон явдал байхгүй. Алдаагаа ухамсарлаж байгаа” гэв.

-Та одоо ахиж бараа, бүтээгдэхүүн сурталчилсан шууд дамжуулалт хийх үү?

-Munkhtur Narantuya Nara гээд цэнхэр тэмдэглэгээтэй хаягийг УИХ‑аас ч юм уу хөтлөн явуулаарай гэж нээж өгсөн хаяг биш. 2010 оноос хойш энэ хаягийг хөтлөн явуулж байгаа. Энэ хаягаараа би арилжаа, сурталчилгаа хийхгүй. Гэр бүлийн хүн маань авч явна. Харин ажил, албатай холбоотой мэдээллээ Иргэний Зоригтой Нара хаягаар хөтлөн явуулж байх болно.

Сая яалт ч үгүй хүн чанарын асуудал гарсан юм. Өмсөөд явж байгаа хувцсаа үзүүлчихэд юу нь болохгүй гэж. Одоо ч өмсөөд л явж байна. Найздаа тусалъя гэж бодсон маань энэ хэмжээнд том алдаа болчихлоо.  

-УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос танд хариуцлага хүлээлгэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Хариуцлага тооцох ёстой гэж үзвэл хүлээн зөвшөөрнө.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658338
1 эможи

keyboard_arrow_up