Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет“ ТӨҮГ-ын даргаар томилохоор болжээ Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет“ ТӨҮГ-ын даргаар томилохоор болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет“ ТӨҮГ-ын даргаар томилохоор болжээ

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

УИХ, Засгийн газар бүрэлдсэний дараа хоёр дахь ээлжийн улс төрчид "хоолондоо орох" томилгоо хийгдээд эхэлжээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн 2016 оноос хойш УИХ-д сонгогдсон бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон билээ.  Өдгөө 56 настай, Өвөрхангай аймгийн засаг даргаас эхлээд УИХ-ын гишүүн болтлоо ажиллаж буй түүнийг сонгуулийн дараа УИХ-ын тамгын газарт ажиллана хэмээн албан бус мэдээлэл байсан боловч өнөөдөр түүнийг "Монголросцветмет" ТӨҮГ-ын даргаар томилохоор болжээ. 

Д.Тогтосүрэнгийн хувьд  1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга,  1996-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 онд Аймгийн ИТХ-ын дарга,  2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга, 2016-2020 онд УИХ-ын гишүүн, 2018-2020 онд  Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, 2020 оноос УИх-ын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар тус тус ажиллаж байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658463
1 эможи

keyboard_arrow_up