УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн дэнчин нэхжээ УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн дэнчин нэхжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн дэнчин нэхжээ

2024 оны 9 сарын 09

Arslan.mn 

БГД-ийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ИТХ-д нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин нэхжээ.

Үүнийг нь БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч С.Сүхбаатар сошиал хуудастаа бичиж, халаасанд нь 100 сая төгрөг байхгүй тул ИТХ-д нэр дэвших боломжгүй болсноо илэрхийлж, МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа зарлажээ.

Өөрөөр бол, дансандаа бэлэн 100 сая төгрөгтэй, түүнийгээ салхинд хийсгэхэд харамсахгүй, товчхондоо хур хөрөнгөтэй хүнийг л БГД-ийн ИТХ-д нэр дэвшүүлнэ гэдгээ Ж.Ганбаатар ийн ил цагаан илэрхийлжээ. Тэгэхээр БГД-ийн ИТХ-д хэтэвч зузаан хүмүүс нэр дэвшиж, ирэх дөрвөн жил тус дүүргийг хувийн ашиг сонирхол ханхлуулсан хүмүүс удирдахаар болж байх шиг. 

Тэгвэл БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч С.Сүхбаатар өөрийн цахим хуудаснаа "Орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгууль 2024.10.11-нд болохтой холбоотой өчигдөр /2024.09.01/ Баянгол дүүргийн намын хороо нэр дэвшигчдээ тодрууллаа. Харамсалтай нь дүүрэг, хороондоо хийсэн ажилтай, хэлэх үгтэй, намдаа чанагдсан илүүг хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлийг минь мохоох гэж үзлээ. Дэвшигчдэд 100 сая төгрөгийн босго тогтоож танил тал, ах дүү, туслах зөвлөх, хамаатан саднаа нэр дэвшүүлсэн, дүүргийн намын удирдлагуудыг сайтар дэглэсэн жүжиг болж өнгөрлөө. 4 жил хорооны дарга 750-1,5 сая төгрөгийн цалинтай ажилласан. Мөнгөний цензуртай, өөрийн хүслээр хэрхэхийг шийдэж таалдаг, дураар тонгочих эрх мэдэл мөнгөний хэмжүүрт нэг талдаа сөхөрч байна.

Олон залуус мэдэх ч дуугуй тонголзоод өнгөрч байна. Би ажлаараа харуулдаг, та нарын худал хуурмаг миний хаана ч хүрэхгүй!!!

Өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн ЗДТГ-аас эхлээд өөрт ашигтай дарга, удирдлагын суудлыг бэрээсээ эхлээд, найз нөхөд, хүрээллийн хүнээрээ дүүргэсэн Ж.Ганбаатар энэ удаад ч олон залуусын боломжийг хумсаллаа.

Эдний дэглэсэн олон жүжгийг харж эвлэрч чаддаггүй байсан ч энэ удаагийн жүжиг дэндүү эрээ цээргүй, шударга ёс, тэгш эрх, намын дүрмийг уландаа гишгэсэн үйлдэл боллоо.

Баянгол дүүргийн МАН-ын хороон дарга Ж.Ганбаатарт таалагдаагүй бол нэр дэвших эрхгүй, түүний шаардсан мөнгийг өгөхгүй бол сонгуульд өрсөлдөх эрхгүй!

Түүний хамаарал бүхий хүмүүс нэр дэвшдэг бичигдээгүй хуулийг мөрдүүлж байна.

Өчигдрийг хүртэл шударга ёсыг дээдлэнэ, хийсэн ажлаар нь өрсөлдүүлнэ, сонгогч олны итгэл дэмжлэгийг харна гэж итгэж явсан.

Гэтэл биш байж. Тэр бүүр мөнгө улаан нүд цагаан гэдгийн бодит биелэл болж иргэд сонгогчдын итгэлийг бизнес гэж хардаг болжээ.

Хамгийн харамсалтай нь Ж.Ганбаатарын энэ мөнгөний тогтолцоо ихэнх залууст ухамсар ёс суртахуунаа түр далд хийгээд мөнгөний төлөө зүтгэхээс өөр зам үлдээхгүй. Ингэж явахдаа тэд буруу зөрүү зүйл байсан ч нүдээ аниад өнгөрнө. Нэгэнт тийм замаар замнаад ирсэн хүн цүнхийг нь бариад хэлснийг нь үг дуугүй хийж, дэмжинэ. Ёс зүй, ёс суртахууны нүд нь сохорсон хүн зөв буруугийн хил хязгаарыг давж байгаагаа юман чинээ тоохгүй. Ж.Ганбаатар өөрийн үүсгэсэн мөнгөний хэмжүүртэй Чөтгөрийн тойрогтоо олон залуусыг золиосолж байна. Нөгөө талдаа хийж бүтээх хүсэлтэй залуус биш эрх ашиг, мөнгөний хойноос явах эвдэрхий хүнээр дүүрсэн төрийн үр дүн тодорхой биз дээ…

Миний хувьд үүнтэй эвлэрч чадахгүй. Өнөөдрөөс МАН-ын гишүүнээс гарч байна. Өөрийн сонгох сонгогдох эрхийг хэрэгжүүлэхийн тулд, сонголтгүй сонголтыг өөрчлөхийн тулд энэхүү улс төрийн шийдвэрийг гаргаж дараагийн улс төрийн алхмаа хийх болно. “Залуус” өөр шүү! Өөр шиг чинь биш шүү гэдгийг онцлон хэлье" хэмээн нийтэлжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658760
1 эможи

Зочин
2024-09-10 01:50
Яасан идэж ууж луйвардаж ханадаггүй тэнэг вэ одоо болиоч ээ ичээч яаж иим хүн сонгодог бнаа тэр Оргилоо ажиллуулаад мөнгөөр идээд залууст зайгаа боломж олгооч
Зочин
2024-09-09 21:07
Бие даагаад дэвш!!! Чадалтай, хийсэн юмтай хүмүүсийг иргэд дэмжинэ шүү дээ!!!
Зочин
2024-09-09 15:26
Энэ Ганбаатар мэтийн хулгайч луйварчдыг үйлийн үрээ эдлэх өдрийг бурхан зааж өгнөө. Удахгүй...
keyboard_arrow_up