1.2 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан Эрдэнэтийн ДЦС-ын Б.Бат-Эрдэнэд ЭХЯ хариуцлага тооцохгүй байна гэв 1.2 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан Эрдэнэтийн ДЦС-ын Б.Бат-Эрдэнэд ЭХЯ хариуцлага тооцохгүй байна гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

1.2 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан Эрдэнэтийн ДЦС-ын Б.Бат-Эрдэнэд ЭХЯ хариуцлага тооцохгүй байна гэв

2024 оны 9 сарын 25

Arslan.mn

Эрдэнэтийн ДЦС-ын удирдлагууд албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон талаар өнөөдөр тус байгууллагын ҮЭ-ийн хорооны дарга П.Баттөр мэдээлэл өглөө.

Тэрбээр " Манай компанийн 2023 оны үйл ажиллагаанд аудитын хяналт шалгалт орж, 1.2 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, акт тавьж, зөвлөмж хүргүүлсэн ч одоо хүртэл хэрэгжүүлдэггүй. Энэ асуудалд Эрчим хүчний яам анхаарахгүй, хариуцлага тооцохгүй байна.

Мөн Гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ Хөдөлмөрийн тухай хууль, Хамтын гэрээний заалтыг зөрчин, ажилчдын цалинг нэмээгүй. Цалинг энэ оны эхнээс 10 хувиар нэмэх Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй байна.

Ээлжийн 243 хүнд шөнийн нэмэгдэл хөлс олгохгүй байна. Хөдөлмөрийн улсын байцаагч 950 сая төгрөгийн акт тавьсан.  

Энэ асуудалд Санхүү бүртгэл, эдийн засгийн газрын дарга бөгөөд ерөнхий нягтлан Б.Зулцэцэг бас буруутай. Энэ хүн өөртөө давуу байдал бий болгож, удаан жилийн нэмэгдэл, жилийн үр дүнгийн урамшууллыг компанийн дүрэм зөрчин авсан. Гэтэл 3 шатны шүүхийн шийдвэр гарч, эдгээр үйлдлийг нотолсон ч Эрчим хүчний яам арга хэмжээ аваагүй.

Энэ мэт асуудлаар шаардлага тавьсан хүмүүсийг удирдлагууд дарамталдаг, цалинг нь хасдаг.

Бид АТГ-т гүйцэтгэх захирал Бат-Эрдэнэд холбогдох гомдол гаргасан. Энэ асуудалд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандаж, энэ асуудалд анхаарахыг хүсэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659105
0 эможи

Зочин
2024-09-28 09:52
Их бага мөнгө сонсогдож байна дааа!!!
keyboard_arrow_up