НҮҮРСНИЙ ХЭРЭГ:  УИХ гишүүн, гишүүн асан 5, яам, агентлаг, ТӨҮГ-ын дарга асан зэрэг 43 хүн яллагдагчаар татагджээ НҮҮРСНИЙ ХЭРЭГ: УИХ гишүүн, гишүүн асан 5, яам, агентлаг, ТӨҮГ-ын дарга асан зэрэг 43 хүн яллагдагчаар татагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НҮҮРСНИЙ ХЭРЭГ: УИХ гишүүн, гишүүн асан 5, яам, агентлаг, ТӨҮГ-ын дарга асан зэрэг 43 хүн яллагдагчаар татагджээ

2024 оны 10 сарын 01

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд “нүүрсний” хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлжээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оногдуулсан байна.

Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсгээс 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. 

Мөн УИХ гишүүн, гишүүн асан тав, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан зэрэг 43 албан тушаалтан яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

 

Эх сурвалж:  Улсын Ерөнхий Прокурорын Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659219
1 эможи

Зочин
2024-10-02 12:09
Хаха зүгээрл жүжиг тиим их монголын баялгын хулгаачуудад ямар ял
Зочин
2024-10-01 23:30
Яаж шийдвэрлэгдэхийг нь харах л үлдлээ дээ, болтугай!
keyboard_arrow_up