ШУУРХАЙ:  Ухуулагчаа ЗОДОЖ танхайрсан нэр дэвшигч Т.Мөнхбат өмнө нь шүүхээс 2 удаа ял сонсож байжээ ШУУРХАЙ: Ухуулагчаа ЗОДОЖ танхайрсан нэр дэвшигч Т.Мөнхбат өмнө нь шүүхээс 2 удаа ял сонсож байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Ухуулагчаа ЗОДОЖ танхайрсан нэр дэвшигч Т.Мөнхбат өмнө нь шүүхээс 2 удаа ял сонсож байжээ

2024 оны 10 сарын 08

Arslan.mn

НИТХ-ын сонгуульд Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй Т.Мөнхбат нь өчигдөр буюу 10-р сарын 7-ны өдөр Ардчилсан намын ухуулах байрандаа өөрийн ухуулагчаар ажиллаж байсан Г.Төмөрхуягтай маргалдаж, зодсон хэрэг гарчээ. 

Тодруулбал, Нэр дэвшигч Т.Мөнхбат нь өөрийн ухуулагчаар ажиллаж буй Г.Төмөрхуяг руу түшлэгтэй сандал шидэж, цохиж унагаасан байна. Энэ талаар Налайх дүүргээс иргэн хэрүүл маргаан болоод байна гэсэн гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. 

Улмаар хуулийн байгууллагаас дээрх хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж. 

 Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирогч Г.Төмөрхуягийг эмнэлэгт үзүүлж, гэрчүүд мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байна. 

Сонирхуулахад дээрх хэрэгт холбогдогч, АН-аас нэр дэвшиж буй Т.Мөнхбат нь 54 настай бөгөөд 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгэгдэж, 1997 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байжээ. 

Мөн 2003 онд Налайх дүүргийн шүүхийн 118 дугаартай тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгэгдэж, 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас суллагдсан талаар shuukh.mn -ээс харж болохоор байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659366
1 эможи

Зочин
2024-10-09 10:14
МАНАН-г дэмжиж болохгүй. Ийм л нөхөд байгаа даа.
keyboard_arrow_up