СХД-т бага насны хүүхдийг бүлэглэн хүчиндэж байсан этгээд НЭР ДЭВШИЖ байна СХД-т бага насны хүүхдийг бүлэглэн хүчиндэж байсан этгээд НЭР ДЭВШИЖ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СХД-т бага насны хүүхдийг бүлэглэн хүчиндэж байсан этгээд НЭР ДЭВШИЖ байна

2024 оны 10 сарын 08

Arslan.mn

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа маргааш дуусна. Аравдугаар сарын 11-ний өдөр санал хураалтаар бид орон нутаг, нийслэл, дүүрэгт төлөөлөх төлөөлөгч нараа сонгоно. 

Тэгвэл энэ удаагийн сонгуульд ял шийтгэгдэж байсан, бага насны хүүхдийг бүлэглэн хүчирхийлэх хэрэгт хүртэл холбогдож байсан хүмүүс нэр дэвшиж байгаа нь бидний анхаарлыг татлаа. 

Тухайлбал, НИТХ-ын сонгуулийн 10-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй Л.Чинцогт нь “Жэнко” фракцын хүн гэгддэг бөгөөд  2010 онд Эрүүгийн хэргийн тусгай ангийн зүйлчлэлээр ял шийтгэгдэж байжээ.

Тодруулбал,  Л.Чинцогт нь 2010 онд бага насны хүүхдийг бүлэглэн хүчиндсэн гэх хэргээр 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2 жил болгон бууруулж улмаар 2012 оны долдугаар сарын 09-ний өдөр Өршөөлд хамрагдан суллагдсан байна.

Гэвч өршөөлөөр суллагдсаныхаа дараа 2013 онд айлын хашаанаас авто машины дугуй, төслийн зуух хулгайлан баригдаж байжээ. Түүнд 2016 онд эрүүгийн хэргийн тусгай ангиар яллагдагчаар татагдсныг СХД-ийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байжээ.

НИТХ-д нэр дэвшиж буй Л.Чинцогт нь эзэмшсэн мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой нэгэн аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659367
1 эможи

Зочин
2024-10-09 10:26
Балиар новш вэ
keyboard_arrow_up