Б.ЭНХБАЯР: Бүгд л улс оноо хөгжүүлье гэсэн сайхан сэтгэлтэй. Энийг нь ашиглаад хуулийн хулгай хийгээд байна Б.ЭНХБАЯР: Бүгд л улс оноо хөгжүүлье гэсэн сайхан сэтгэлтэй. Энийг нь ашиглаад хуулийн хулгай хийгээд байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.ЭНХБАЯР: Бүгд л улс оноо хөгжүүлье гэсэн сайхан сэтгэлтэй. Энийг нь ашиглаад хуулийн хулгай хийгээд байна

2024 оны 10 сарын 25

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дагалдах төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбоотой хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Санал гаргасан хүн нь би. Яагаад ийм санал гаргасан гэхээр цар тахлын үед УИХ бүхий л эрхээ Засгийн газарт шилжүүлсэн. Ингэснээр Засгийн газар давхар хууль тогтоогчийн ажил гүйцэтгэж байсан. Хоёр жил ингээд сурчихсан чинь сайд нь ч яам, агентлаг нь ч, төрийн албан хаагчид түүндээ дадчихсан, тэр дотуур нь хулгай хийчихсэн. Ердийн хуулийн хана хэрэм дотор ороод ирэнгүүт байж чадахаа больсон. 2023, 2024 онд анзаарагдаж байсан, тэр нь одоо ч анзаарагдаж байна. Бүгд л улс оноо хөгжүүлье гэсэн сайхан сэтгэлтэй. Сайхан сэтгэлийг ашиглаад хуулийн хулгай хийгээд байгаа нь асуудал.

Энэ байдлаар хуулийг баталбал нэгдүгээрт хэний юуг чөлөөлөхийг Сангийн сайдын дур зоргоос хамаарч шийдэх гээд байгаа. Хоёрдугаарт энийг Засгийн газар шийднэ гэдэг нь Үндсэн хууль зөрчөөд байгаа. 

Татвар чөлөөлөх эрх УИХ -ын онцгой бүрэн эрх. Хэнтэй ч хуваалцдаггүй бүрэн эрх. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659776
1 эможи

keyboard_arrow_up