АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол их ирж байна АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол их ирж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол их ирж байна

2024 оны 11 сарын 06

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 63 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 60.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 174 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Хүүхдийн шударга байдлын судалгаа”, “Төрийн байгууллагын 2020-2023 онд зарласан худалдан авах ажиллагаа”-ны ажлыг тус тус гүйцэтгэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659988
0 эможи

keyboard_arrow_up