Аудитын ерөнхий газар ОХУ-ын Аудитын дээд байгууллагатай хамтран ажиллана гэв Аудитын ерөнхий газар ОХУ-ын Аудитын дээд байгууллагатай хамтран ажиллана гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Аудитын ерөнхий газар ОХУ-ын Аудитын дээд байгууллагатай хамтран ажиллана гэв

2024 оны 11 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Загджав ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Ерөнхий Аудитор Д.Загджав Оросын Холбооны Улстай хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд цаашид Монгол Улсын Үндэсний аудитын газар болон Оросын Холбооны Улсын Тооцооны танхимын хооронд байгуулсан “Хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хүрээнд Аудитын Дээд Байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах тухайгаа онцгойлон тэмдэглэв.

Элчин сайд А.Н.Евсиков хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Аудитын Дээд Байгууллагуудын үйл ажиллагаанд бүхий л талын дэмжлэг үзүүлэж, хамтран ажиллахаа мэдэгдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
660061
1 эможи

keyboard_arrow_up