ОБЕГ-ын дэд даргаар томилогдсон Я.Гантөмөр ₮308 саяын ХАДГАЛАМЖТАЙ, ₮867 саяын АВЛАГАТАЙ
2024 оны 11 сарын 18
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуяны хүсэлтээр ачааны хүндийг үүрсэн дэд дарга нарыг чөлөөлж, оронд нь сайд асан Ч.Сайханбаярын эгчийн хүү, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатарын төрсөн дүүг томилов.
Тодруулбал, Я.Гантөмөр нь Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатарын төрсөн дүү. МУИС-ийн гэгддэг Я.Төмөрбаатар 2020 оноос Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдон ажилласан.
Тэгвэл ОБЕГ-ын дэд даргаар томилогдсон Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөрийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
- Өөрийн орлого: ₮77 сая
- Гэр бүлийн орлого: ₮34 сая
- Орон сууц барилга байгууламж: ₮787 сая
- Тээврийн хэрэгсэл: ₮71 сая /Жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz G300- /
- Мал аж ахуй: ₮16 сая
- Газар:₮13 сая / Эзэмших-700м2-1, Эзэмших-937м2-1, Өмчлөх-354м2-1, Өмчлөх-700м2-1/
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮46 сая
- Хадгаламж: ₮308 сая
- Бэлэн мөнгө: ₮148 сая
- Авлага: ₮867 сая
- Зээл: ₮3 сая гэж мэдүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660198
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: