МҮХАҮТ-ын Дэд захирлаар Г.Мягмаржавыг, ЕНБД-аар Б.Саруулыг томилжээ
2025 оны 1 сарын 14
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр /2025.01.13/ болжээ. Хуралдаанаар МҮХАҮТ-ын дэд захирал болон Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгожээ.
Тодруулбал, Дэд захирлаар Г. Мягмаржав, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Саруул нарыг сонгон баталсан байна.
Өмнө нь МҮХАҮТ-ын дэд захирлаар Ц.Магнайбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баясгалан нар тус тус ажиллаж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661162
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: