СЗХ-г 6 жил удирдсан Д.Баярсайхан ₮567 саяар үнэлэгдэх 3 ОРОН СУУЦ, хадгаламждаа ₮406​​​​​​​ саятай СЗХ-г 6 жил удирдсан Д.Баярсайхан ₮567 саяар үнэлэгдэх 3 ОРОН СУУЦ, хадгаламждаа ₮406​​​​​​​ саятай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 16, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЗХ-г 6 жил удирдсан Д.Баярсайхан ₮567 саяар үнэлэгдэх 3 ОРОН СУУЦ, хадгаламждаа ₮406​​​​​​​ саятай

2025 оны 1 сарын 16

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хорооны даргад Т.Жамбаажамцыг дэмжиж, Д.Баярсайханыг чөлөөлөхөөр болов.

Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг  дэмжив. Харин түүний оронд УИХ-ын дарга Т.Жамбаажамцыг СЗХ-ны даргад нэр дэвшүүлсэн юм.

Д.Баярсайханы хувьд 2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд Дэд даргаар ажиллаж байгаад 2019 оноос СЗХ-ны даргын албан тушаалд очсон нэгэн.

Тэгвэл 6 жил СЗХ-г удирдсан Д.Баярсайханы 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний хувьд мэдүүлэгтээ жилийн орлогоо 115 сая төгрөг  гэсэн бөгөөд сарын орлого нь 9,5 сая төгрөг байна.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

  • Өөрийн орлого: ₮151 сая
  • Гэр бүлийн орлого: ₮100 сая
  • Орон сууц барилга байгууламж: 567 сая / орон сууц -3 /
  • Тээврийн хэрэгсэл: ₮0 сая 
  • Мал аж ахуй: ₮31 сая /Адуу-10, Адуу-5 
  • Газар: ₮2 сая  /Эзэмших-400 м2, Эзэмших-500 м2 нийт хоёр газартай /
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
  • Хадгаламж: ₮406 сая
  • Авлага: ₮65 сая
  • Зээл: ₮150 сая гэж мэдүүлжээ.

ТиЭйчПи ХХК, Женерал хаб ХХК, Эрдэнэс тавантолгой ХК-иудыг  200ш- 4288ш хувьцаатай гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661206
0 эможи

Д.Баярсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up