СҮХБААТАР: Аудитаар 5 тэрбум 180 сая төгрөгийн зөрчлийг илрүүлжээ
2025 оны 4 сарын 05
Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас төсвийн шууд захирагч, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид хийсэн аудитаар нийт5 тэрбум 180.1 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ.
Аудитаар
- 156.2 сая төгрөгийн 41 зөрчилд төлбөрийн акт,
- 3 тэрбум 073.2 сая төгрөгийн 95 зөрчилд албан шаардлага,
- 1 тэрбум 950.7 сая төгрөгийн 135 зөрчилд зөвлөмж,
- хариуцлага тооцох албан шаардлага зургаа нийт 5 тэрбум 180.1 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрч 277 шийдвэр гаргасан байна.
Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад зөвлөмж 17 хувь, хариуцлага тооцох албан шаардлага 2 дахин өссөн байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргаар М.Идэрбат өнгөрсөн оны аравдугаар сараас улиран ажиллаж байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662601
0 эможи
Зочин
2025-04-05 21:17
Нэг аймаг ийм байхаар.энэ орон яахин өөдлөх билээ бусад аймагууд аа шалша овоо юм гарах байх
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: