Л.Дүгэржавын охин: “Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдсан. Бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн Л.Дүгэржавын охин: “Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдсан. Бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм 22°C 3449.0₮
04 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Л.Дүгэржавын охин: “Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдсан. Бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн

2025 оны 4 сарын 08

Arslan.mn

“Төгрөг нуур энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин  өнөөдөр /2025.04.08/ Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Уг ордыг УИХ-ын гишүүн Х.Баттулга стратегийн ордод хамааруулалгүйгээр үндэстэн дамнасан санхүүгийн схем байгуулж, гадаадад гарган зарсан гэдэг мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн юм.

"Төгрөг нуур энержи" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин " Миний аав доктор, профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Дүгэржав гэж хүн байсан.

Аав маань “Төгрөг нуур энержи” ХХК-ийг 2005 онд маань байгуулсан. “Утаагүй түлшний үйлдвэр”-ийг “Төгрөг нуурын орд”-д байгуулж, энэ ордын гүйцэтгэх захирлаар ажиллаж, 20 хувийн эзэмшигч байлаа.

Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2009 онд энэ ордыг 250 сая ам.доллароор худалдсан. Гэхдээ ингэхдээ бидний 20 хувийг зөвшөөрөлгүйгээр авч, цааш шилжүүлсэн.

Тухайн үед бид гурван шатны шүүхэд хандаад тусыг эс олсон.

Би энэ асуудалд эмзэглэж байгаа тул иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа материалыг АТГ-т өгөх нь зөв юм байна гэж бодлоо."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662651
1 эможи

keyboard_arrow_up