Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Цэцийн их суудлын хуралдаан болно

2014 оны 1 сарын 07

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн О.Баясгалангаас ирүүлсэн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, мөн зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх хуралдаан өнөөдөр 9:30 цагт хуралдана.
Маргааны гол агуулга нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхан шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулах болсон Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэснийг зөрчсөн эсэх тухай асуудал юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
81
0 эможи
keyboard_arrow_up