Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр байнгын хорооны хуралдаан болно

2014 оны 3 сарын 06

1.Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдана. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн болон “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” УИХ-лсын Их Хурлын тогтоолын төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортлох, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ. Төсвийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилж, Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын төслийг хэлэлцэх юм.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаарИргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчилөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/, УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж тавьсан “Иргэдийн цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх, Монгол Улсын 2014 оны төсөвт тусгахдаа өнөөгийн инфляцийн түвшинтэй харьцуулсан ямар тооцоо судалгаа хийгдсэн болон эмч, багш нарын цалинг олон улсын түвшинд хүргэх талаар Засгийн газраас ямар бодлого боловсруулж, төлөвлөж байгаа талаарх” асуултын хариу сонсоно.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд болно. Хуралдаанаар “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/, Хүнд, хөнгөн аж үйлдвэрийн талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонсох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
101
0 эможи
keyboard_arrow_up