Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гишүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

2014 оны 4 сарын 07

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гишүүн 193 орны дийлэнх нь хүн амаа чанартай аюулгүй эмээр хангах зорилгоор эмийн зохицуулалтын бие даасан байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Ноён Шин Ён Сү Д.Батцогт гишүүнээр ахлуулсан УИХ-ын

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдтэй уулзжээ. 

Ноён Шин Ён Сү уулзалтын үеэрээ, хүний эрүүл мэнд хамгийн чухал гэж үздэггүй улс орон үгүй. Хүн амаа өндөр үйлчилгээтэй, чанартай, аюулгүй хямд эмээр хангах зорилтыг хэрэгжүүлэхэд бие даасан, хараат бус эмийн зохицуулалтын газар байгуулах шаардлагатай гэдгийг олон орны туршлага харуулж байна. Хятад, Солонгос зэрэг улсууд эмийн хангамжийн зохицуулалтаа улам боловсронгуй болгож хүнс, эмийн зохицуулалтын яам байгуулаад байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гаргаж, эдгээр эмэндээ хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх зэрэг аргаар хямд үнээр хүн амаа хангах боломж бүрдүүлж байна. Гол нь хяналт, стандарт, зохицуулалтын нэгдсэн цогц үйл ажиллагаа чухал хэмээн онцолсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1127
0 эможи
keyboard_arrow_up