Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболд: 2014 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг УИХ-д оруулж ирэхийг хүлээж байна

2014 оны 4 сарын 07

УИХ-ын чуулган нээлтээ 09.00 цагт хийлээ. Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрбээр, намрын чуулган завсарласнаас хойш гишүүд ямар байдлаар тойрогт ажилласан болон өөрийнхөө ажилласан Баянхонгор аймгийн Шинэ сум төслийн талаар,

 

мөн Солонгос улсад ажлын айлчлал хийсэн талаараа танилцуулж, "өнгөрөгч намрын чуулганаар 252 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч дөнгөж 52 хуулийн төслийг өргөн барьсан.

Ач холбогдол муутай, түүхий хуулийн төсөл өргөн барьснаар боловсруулахад хугацаа их орж буйг цаашид анхаарах шаардлагатай байна. Сонгууль бүрээр савлаад байдаггүй тогтвортой хөгжлийг хүсч байна. Тиймээс улс төрийн нам эвсэл, намын бүлгүүд энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Хаврын чуулганаар улс орноо богино хугацаанд зөв хөгжүүлэх бодлогуудыг боловсруулахыг иргэд захилаа гэлээ.

Шилэн дансны тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай байна. Төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох эрхзүйн орчноо боловсронгуй болгох шаардлагатай.

Завсарлагаанаар орон нутагт ажиллаж байхад Хамтын тэтгэврийн тухай хуулийг яаралтай батлахыг ахмадууд захиж байсныг уламжилъя. 2014 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтыг УИХ-д оруулж ирэхийг хүлээж байна” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1132
0 эможи
keyboard_arrow_up